Зорин ирж байгаа ихэнх шавь нар "хоол сойх нь жин хасах цорын ганц арга" гэсэн буруу ойлголттой ирдэг. Тухайлбал, 39 настай Х анхны уулзалтаар өөрт тохиолдсон зүйлээ надтай хуваалцсан. Тэр өдөрт 700 ккал-аас бага хоол хүнс хэрэглэж, үдээс хойш юу ч идэхгүй, ус ч уухгүй байсан. Энэ нь түүнийг 3 кг жин хасахад хүргэсэн ч, ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн. Тэгээд "хоолоо идэхгүй бол үхэх юм байна" гэж ойлгоод идсэн боловч өмнөх жин дээрээ дахин 10 кг нэмсэн.
Багшийн дүн шинжилгээ: Биеийн эрүүл мэнд муудсан үед хоол сойсноор түүний бие махбод "хэмнэх горим"-д орж, кортизол даавар ихсэн бодисын солилцоо удааширсан. Мөн шим тэжээлийн дутагдалд орсоноос хоолны дуршил нэмэгдэж, ядрах мэдрэмж төрсөн. Цусан дахь сахар тогтворгүй болж, савалгааны шокт (амь насны эрсдэлтэй) орсноос ухаан алдаж унасан байв.
Би үйлчлүүлэгчдэдээ бие махбодын хэрэгцээнд нийцсэн шим тэжээлийн тэнцвэртэй хооллолт нь тогтвортой үр дүнд хүргэдэг гэдгийг онцлон ойлгуулдаг. "Жин хасах нь өөртэйгөө хийх дайн биш, харин эрүүл шийдвэр гаргах суурь мэдлэг, урт хугацааны зөв хамтын ажиллагаа" гэдгийг сануулдаг.
Сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаанууд турах үйл явцад хоол сойх, мацаг барих нь заавал шаардлагагүй, бүр зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна.
"Хэт бага илчлэгтэй хоол" гэдэг нь хувь хүний шаардлагаас хамаарах боловч ерөнхийдөө:
Судалгаагаар (Müller et al., Obesity Reviews, 2021) тогтмол бага илчлэгээр хооллоход бие махбод "хэмнэх горимд" орж, энерги шатаах явц (амьд бодисын солилцоо) удааширдаг болохыг илрүүлсэн.
Жингээ зөв хасахын тулд хоол зүйн мэдлэгээ дээшлүүлж зөвхөн өөрийн биеийн шаардлагад нийцсэн, шим тэжээлийн тэнцвэртэй хооллолт маш чухал.
Тэнцвэртэй хооллолт гэдэг нь таны бие махбодод шаардлагатай бүх шим тэжээл, эрдэс бодис, аминдэмийг хангалттай хэмжээгээр агуулсан хоол хүнсийг хэрэглэхийг хэлнэ. Өдөр тутмын хооллолтдоо дараах зарчмыг баримтлах нь чухал: