Бүлэг 10. Жингийн "плато" буюу түр зогсолтыг хэрхэн амжилттай даван гарах вэ?
⚖️ 1. Биеийн дасан зохицол ба дааврын өөрчлөлт
Жингийн эхний шатанд жин хурдан буурдаг бол цаашдаа бие махбод хэмнэлтийн горимд орж, илүү ухаалаг болж эхэлдэг. Энэ үед бодисын солилцоо удааширч, жин зогсох (плато) үзэгдэл гардаг.
🔬 Судалгаа:
Obesity Reviews (2022) — Жинг хасаж эхэлснээс 4–8 долоо хоногийн дараа лептин, грелин зэрэг өлсгөлөнгийн дааврын түвшин өөрчлөгдөж, бие "илчлэг хадгалах" горимд шилждэг.
💡 Энэ үед авах арга хэмжээ:
- Мэргэжилтнээс зөвлөгөө авах - Өөрийнхөө одоогийн байдалд тохирсон шим тэжээлийн тэнцвэртэй хоол идэж байгаа эсэхэд анхаарал хандуулж зөвлөгөө авна
- Илчлэгийн хэмжээг өөрчлөх - Бага зэрэг өөрчлөлт хийх (500-800 калори багасгах)
- Нойрны чанарт анхаарах - Бүтэн нойр авч байгаа эсэхэд хяналт тавих. Хэрэв нойр асуудалтай бол учир шалтгааныг олоход анхаарал хандуулна
- Дасгалын программыг өөрчлөх - Дасгалын төрөл, ачаалал, эрчим багтаамжийг тохируулах
📏 2. Жингээр хязгаарлагдахгүй - хэмжилт, мэдрэмжээр үр дүнг хянах
Түр зогсолтын үед жин зогссон мэт боловч биеийн булчингийн масс нэмэгдэж, өөх тос буурч байх боломжтой. Тиймээс өглөө бүр жингээ хянахаас гадна дараах үзүүлэлтээр хяналт тавих нь илүү бодитой:
✅ Хянах үзүүлэлтүүд:
- Хэмжилт: Таны хамгийн ихээр өөхөлдөг хэсгүүдийн тойргийг туузан метрээр (жишээ нь: бэлхүүс, гуя, гарын тойрог) ням гариг бүрийн өглөө бүр хэмжих
- Хувцасны мэдрэмж: Таны хувцас сул болж байна уу, илүү зохимжтой болж байна уу гэдгийг анзаарах
- Ерөнхий мэдрэмж: Энерги, сэтгэл санаа, нойрны чанарт өөрчлөлт байгаа эсэх
- Биеийн чадвар: Дасгалын тэсвэр, уян хатан байдал нэмэгдсэн эсэх
🔬 Судалгаа: